Өршөөлөөр суллагдах 3000 хүмүүжигч төрийн хайрыг даах уу

 

Сүүлийн  үед нийгмийг цоч­­роосон  гэмт хэргүүд ихээр   үйлдэгдэх  боллоо. Хам­гийн аймшигтай нь тэдгээр гэмт хэргийг үйлдэж байгаа арга нь улам л зэрлэгшиж, хэрцгий болж байна. Үүний  тод  жишээг  мэр­гэ­жил нэгт найзыгаа ха­ран­хуй орцонд 75 удаа хут­галж хө­нөөсөн Ц.Баттуяа гэгч эмэгтэй, хуруун чинээ охиныхоо хоо­лойг заазуураар хэрчиж тол­гойг биенээс нь салгасан эхийн жигшүүрт үйлдлээс харж болно. 

 

Мөн эрх мэдэл, албан ту­­шаалаа ашиглан улсад хэд хэдэн тэрбумаар нь тоо­логдох хохи­рол учруулсан цагаан захт­­нуу­дын хэрэг шил шилээ даран гарсаар байна.

Эдүгээ тэд эхнээсээ шо­ронд ял эдэлж буй хүмүүжигч нарын тоог нэгээр нэмж, хийсэн хэр­гийнхээ горыг ам­саж яваа. 

Гэтэл хэдхэн сарын өмнө УИХ-ын нэр бүхий гишүүд Өршөөлийн тухай хуулийг дахин санаачилж Засгийн газарт өргөн барьжээ. Тэр нь яг одоо УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэгдэж, өнөө маргаашгүй батлагдах гэж байна. 

 

Дахин хүн алж, хулгай хийхгүй гэх баталгаа хаана байна  

 

Өнөөдөр манай улсад 25 хорих, 26 цагдан хорих, 13 баривчлах анги бий. Дээрх хорих ангиудад нийт 7000 гаруй хүмүүжигч ял эдэлж байгаа. Учир мэдэх хүмүү­сийн ярьж байгаагаар ял эдэлж байгаа хү­мүүжигчид хорих ангидаа баг­тах­гүйд хүрээд байгаа тул энэ хуулийн төслийг санаач­лах санаа урган гарсан гэнэ. 

Нөгөөтэйгүүр Өршөөлийн тухай хууль батлагдах аваас 3000 хүмүүжигч өршөөлд хамрагдан суллагдахаас гад­на улсын төсөв жил тутам 5-6 тэрбум төгрөгөөр хэмнэгдэнэ. Учир нь нийт хүмүүжигч нарт улсаас жилд 12 тэрбум 500 сая төгрөг төсөвлөдөг бөгөөд нэг хүмүүжигчийн өдрийн урсгал зардалд төрөөс 10650 төгрөг зарцуулдаг аж.  

 

Энэ мэт эерэг тал олон байгаа ч нөгөө талаар ний­г­эм гэмт хэрэг үйлдэж бай­сан 3000 хүнийг хүлээн зөв­шөөрөх сэтгэл зүйн бэлтгэл хэр байгаа бол. Өршөөлөөр суллагдах хүмүүжигч нарыг нийгэмшүүлэх эрх зүйн орчин нь бүрдсэн эсэх нь эргэлзээтэй хэвээр байгаа нь нууц биш. Хэчнээн хөнгөн, хүндэвтэрт тооцогдох хэрэг хийж, анх удаа ял шийтгэл авсан байлаа ч суллагдсан хүмүүжигчид дахин хэрэгт холбогдохгүй гэх баталгаа алга. 

Судалгаанаас үзэхэд хо­рихоос суллагдсан иргэд ихэвчлэн бичиг баримтгүй, яаж амьдрах ухаанаа олох­гүйгээс дахин гэмт хэрэг үйлдэж, дасал болсон “аа­вынх руугаа” зорьдог болох нь тогтоогдсон байдаг. Эн­гийнээр бодоход тодорхой хугацаанд шоронгийн амьд­ралаар амьдарч байсан тэд улам ч зэрлэгшин хүн алж, хулгай хийхийг үгүйсгэхгүй. Үнэхээр үгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. 

 

Өршөөл нэрийн дор цагаан захтнуудыг суллах вий

 

Уг хуулийн төсөлд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ялаар шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй хүү­хэд­тэй эхчүүд, жирэмсэн эмэг­тэйчүүд, хөдөлмөрийн чад­вараа 70 хувиас дээш алдаж тахир дутуу болсон хү­мүүс, насанд хүрээгүй байх­даа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүжигч нар ялаас чөлөөг­дө­хөөр тусгажээ. 

Харин эл хуулийн талаар иргэд олон янзаар ярьж байна. Нэг хэсэг нь “Үнэхээр хуульд заасанчлан хүнээ зөв олж суллах аваас нүдээ олсон хууль болно. Ямар ч аавын хүү, ээжийн охин алддаг шүү дээ” гэж байхад эсрэгээр нь ярьж байгаа нь ч бий. 

 

Тэд “Өршөөлийн хууль батлах нэрийдлээр нөгөө мөнгө идсэн, авлига авсан нөхдөө л суллах гэж байгаа биз. Өөр яав л гэж” хэмээн тайлбарлаж байх юм. Үүнийг ч бас үгүйсгэх аргагүй. Үгүй гэж хэлэх баталгаа үнэхээр байхгүй. Учир нь тэд хүн алж, хүчин хийгээгүй шүү дээ. 

Бас нөгөө хүний амийг хэрцгийгээр хөнөөж, хүчин­гийн хэргээр ял эдэлж бай­гаа нөхдүүдийн ар гэр хууль хяналтынхантай сэм хуйвалдаж аавыгаа, ахы­­­гаа, дүүгээ өршөөлд хам­руулчих вий. 

Хуу­лиа батлахаас өмнө хаа хаа­­наа бодох л хэрэгтэй мэт санагдана. Наанадаж өр­­­­­шөөл нэрийн дор 3000 хү­мүү­­жигчдээ зүгээр л су­лалаа гэхэд дараа нь гарах үр дагавар, хариуцлагыг хэн хүлээх бол. 

 

Б.Төрбат