"Нэг залуу нэг санаачилга" аяны хүрээнд гэр бүлийн андгай өргөх ёслол

1. сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/62 тоот захирамжаар томилогдсон сумын залуучуудын салбар зөвлөлийн хурадааныг зохион байгуулж аяны үйл ажиллагааг танилцуулж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөсөн. 

2.  2020 онд сумын хэмжээнд шинээр гэр бүл болж буй залуу гэр бүлийн гишүүдийн гэрлэх андгай өргүүлэх, алдаршуулах гэр бүлийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор гэр бүлийн андгай өргөх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа 2020 оны 09 сарын 25-ны өдөр Ханх суманд зохион байгуулсан. Ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд  шинээр гэр бүл болж буй 4 өрх , 8 иргэн хамрагдан андгай өргөж  сумын удирдлагууд баяр хүргэж гэр бүлийн батламж гардуулав. 

3. Нэг залуу нэг санаачилга" аяны хүрээнд сумын хэмжээний нийт 25 өрхийн эхнэр, нөхөр 50 залууд гэр бүлийн боловсрол олгох, залуу өрх гэр бүлийг чадваржуулах сургалт зохион байгуулсан. Уг сургалтыг 

-   Б.Гантулга /Нийгмийн бодлогын мэргэжилтэн/ -   Гэр бүлийн эерэг харилцаа сэдвээр  

-  Р.Нэргүй / Иргэний бүртгэлийн ажилтан/ - Гэр бүлийн удмын сан сэдвээр 

-   О.Золзаяа /Хууль эрх зүйн мэргэижлтэн/ --- Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль , сайн үйлсийн аян санаачилга ажилд залуучуудын оролцоо сэдвээр тус тус илтгэл тавьсан