хүүхдээ сонсъё
“Хүүхдээ сонсъё” өдрийн хүрээнд зохион байгуулагдсан
ажлын нэгдсэн тайлан
2017.09.25 турт
Хүүхдэд ээлтэй аймаг- Тогтвортой байдал дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийгмийн бүх түвшинд ээлтэй орчныг бий болгоход чиглүүлэн ажилласан.
Хүүхэд нэг бүрийн оролцоог хангаж, санал хүсэлтийг сонсон гэр бүл, сургууль, нийгмийн түвшинд тулгарч буй бэрхшээлийг илрүүлэх шийдэл олох зорилгоор сар бүр “Хүүхдээ сонсъё” өдрийг зохион байгуулж хэвшсэн.
Энэ удаагийн арга хэмжээг ахлах ангийн нийт 88 сурагчдын дунд зөвлөлдөх уулзалт чуулган хэлбэрээр зохион байгуулсан.
Чуулга уулзалтанд: Сумын ИТХ, ЗДТГ, Төрийн байгууллагын албан хаагчид оролцсон бөгөөд нээлтийн ажиллгаанд зориулж Соёлын төвийн хамт олон урлагийн тоглолт сонирхуулж чуулганы үйл ажиллагааг идэвхжүүлсэн.
Чуулганы үйл ажиллаагааг ЗДТГ-ын нийгмийн ажилтан Б.Гантулга чиглүүлэн ажилласан
ЗДТГ-ын дарга Б.Баасансүрэн 2012-2016 онуудад хүүхдийн талаар хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан танилцуулав.
Цагдаагийн хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулга ГБХТТХууль, ХЭХТХуулиудын хэрэгжилтийн талаар цаашид гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлаар мэдээлэл хийсэн.
Бүх нийтийн боловсролын багш хүүхдийн дунд тулгамдаж буй асуудал цахим хэрэглээг хэрхэн зөв ашиглах талаар илтгэл танилцуулж, тухайн сэдвээр видо бичлэг үзүүлсэн нь илүү сонирхолтой хэлбэрээр хүүхдэд хүргэсэн үр дүнтэй болсон.
НЭМ-ийн нийгмийн ажилтан А.Батсүрэн Өсвөр үе эрүүл мэнд Нэг хүүхэд-Нэг төрийн албан хаагч хүрээнд зохион байгуулагдаж буй ажлын явц үйл ажиллагааны тайлан танилцуулсан.
“Хүүхдээ сонсъё” өдрийн хүрээнд 8-9 дүгээр ангиудын хооронд “Гэр бүл-Хайрын ертөнц” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлаж, нийт 60 хүүхдийн бүтээл ирсэнийг үзэсгэлэнд нитийн хүртээл болгон алдаршуулав.
Эхний 3 байранд орсон хүүхдүүдийг ЗДТГ-аас шагнаж урамшуулсан.
Арга хэмжээний төгсгөлд:
Хүүхдэд нэг бүрийн санаа бодлыг сонсох зорилгоор асуултыг бичгээр авсан нь үр дүнтэй болж хүүхэд бүр оролцсон.
Хүүхдүүдээс гарсан нийтлэг саналууд: Нийт судалгаанд оролцогчдын 70 хувь нь гадна зам талбайн гэрэлтүүлэг хийж өгөх, гудамж талбайд согтуу хүн ихтэй амар тайван явж чадахгүй байна, дэлгүүрийн худалдагч нар насанд хүрээгүй хүүхдүүдэд архи, тамхи худаалж байна. сургуулийн орчинд хүүхдүүд бие бие гадуурхах ялгаварлах асуудал их байна зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн.
Асуултын дагуу ЗДТГ-ын дарга, цагдаа, сургуулийн нийгмийн ажилтан гэх мэт холбогдох албан тушаалтнууд хариулт өгч, шийдвэрлэн ажиллахаар болсон.
Асуумж бэлтгэн тарааж, судалгаа авсан судалгаанд 88 хүүхэд хамрагдсан.
Асуулт 1 Сум орон нутгийн зүгээс хүүхдийн талаар санаачлан хэрэгжүүлж, байгаа ажилд үнэлт өгнө үү ? гэсэн асуултад
57 хүүхэд үр дүнтэй 50%
27 хүүхэд үр дүн муу 23%
4 хүүхэд сайн мэдэхгүй 3% гэж тус тус хариулсан байна.
Асуулт 2 Таны гэр болон сургуулийн орчинд сэтгэл санаа болон бие махбодьд халдсан хүчирхийлэлийн шинжтэй аливаа үйлдэл гардаг уу ? гэсэн асуултад
Гэр бүлийн орчинд гардаг – 4 хүүхэд 4%
Сургуулийн орчинд гардаг – 32 хүүхэд 28%
Огт гардаггүй гэж -49 хүүхэд 43 %
Гудамж талбайд- 3 хүүхэд 3% тус тус хариулсан.
Дээрх судалгааны дүнг нэгтгэн сумын хүүхдийн төлөө зөвлөлд танилцуулан, эрсдэлтэй нөхцлийг илрүүлэх түүнд чиглэсэн хамтарсан багаар хийх ажлын чиглэл авч үр дүнг эргэн тайлагнахаар ажиллаж байна.
Дүгнэлт: “Хүүхдээ сонсъё” өдрийг зохион байгуулсанаар сумын хэмжээнд хүүхдийн талаар хэрэгжүүлэх ажлын чиглэлийг боловсруулан хэрэгжүүлэхэд шинэлэг санаачлага гарсан.
Хүүхэд бүрийн дунд тулгамдаж буй бэрхшээлийг илрүүлэн, түүнийг шийдвэрлэх алхамыг тодорхойлж чадсанаар чуулга уулзалт үр дүнтэй ажил болж өндөрлөсөн.