
Үндсэн хууль
Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулж төлөвлөгөө гарган хөтөлбөр төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэв.
Зорилго нь: 1992 оны 1 дүгээр сарын 13 нд батлагдсан ардчилсан шинэ үндсэн хуулийн зорилго ач холбогдол хууль дээдлэх эх орноороо бахархах үзэл хандлага төлөвшүүлэх.
Үндсэн хуулийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргаж ажилласан төлөвлөгөөний дагуу үндсэн хуулийн ойлголт сэдвээр асуулт хариултын тэмцээн зохион байгуулсан. АХА тэмцээнд эхний гурван байр, азтай үзэгч 3 хүнийг шалгаруулж гарын бэлэг өгсөн.
Суманд амьдарч байгаа ардын их хурлын депутат Ц. Батчулуунд хүндэтгэл үзүүлж ардын их хурлын депутат төрийн албан хаагч нарт үндсэн хуулийн талаар үнэтэй сургамж өгсөн.
Ардын их хурлын депутат Ц. Батчулуунд хүндэтгэл үзүүлсэн.
Үндсэн хуулийн тэмдэглэн өнгөрүүлэх бөхийн барилдаан зохион байгуулж 32 хүн барилдаж 4 хүнийг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.
Монгол улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлгөөг гаргаж ажилласан төлөвлөгөөний хэрэгжилт 90% .
Ололттой тал нь: Ханх сумын Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай төлөвлөгөө гаргаж ажилласнаар иргэд үндсэн хуулийн талаар анхан шатны мэдлэгтэй болсон.