
Ханх сумын тухай
Ханх нутгийн тухай
Төв Азийн цэнгэг уст нуур, Хөвсгөл нуур нь цэнгэг усны нөөцөөрөө дэлхийд 2-рт ордог ба Хойт мөсөн далайн ай савд Эгийн гол, Сэлэнгэ мөрөн, Енисей мөрнүүдээр дамжуулан усаа юүлдэгээрээ цэнгэг усны их усан далай билээ.
Хөвсгөл нуур орчмын байгалийн орчин үеийн дүр төрх нь одоогоос 7-8 сая жилийн үеэс тогтсон бөгөөд Төв Азид уул нуруу үүсэх их хагарал явагдахад түүний үр дүнд / Тектоник хөдөлгөөний нөлөөгөөр/ үүсч тогтсон нуур юм.
Хөвсгөл нуурын сав газар нь Төв азийн өндөр уулын бүсэд оршиж, физик газар зүйн хувьд Хангай Хэнтийн уулархаг их мужийн “Хөвсгөлийн уулс” хэмээх хэсэгт оршдог.
Энэ газар нутгийн хамгийн өндөр цэг нь “Мөнх сарьдаг “ оргил /ДТДээш 3491 м/, Баян-уул /2298 м/, Баясгалант уул /2311 м/, Долоон-уул, Жинст хайрхан, Эрээн тайга гээд уулс ойр хавьд нь зэрэгцэн сүндэрлэж байдаг.
Энэ баян тансаг байгалийн гоо үзэсгэлэнт нуурын эхэн биеэр Ханх нутгийн зонгууд эртнээс нутаглаж ирсэн түүхтэй. Угсаа гарвалын хувьд Хөвсгөл нуурын урианхайчуудын хэсэг болох Хаасуд урианхайчууд, Буриад, Дархад 3 ястан холилдон нутагладаг бөгөөд тэднийг Ханхчууд гэж нэлэнхүйд нь нэрлэдэг.
Ханх нутаг нь 1920-иод онд Хөвсгөл далай-Дэлгэр хан уулын хошууны харъяат байгаад 1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдах үеэр мөн онд Хөвсгөл нуурын эхэн нутагт Ханх сумыг анх байгуулж сумын захиргааны даргаар анх Пунцагийн Дулмуушиг гэгч урианхай эмэгтэйг сонгож байсан түүхтэй.
Энэ үед Ханх сум 5 багтай, 1933 онд 346 өрхтэй, 1000 гаруй хүн амтай, 13000 гаруй малтай байсан хэмээх түүхэн баримт байдаг.
XX ба XXI зууны зааг болох 2001 онд тус сум 567 өрхтэй, 3 багтай, 2281 хүн амтай /эр-1135, эм-1146/ 23282 малтай /үхэр-8740, хонь-6466, ямаа-5319, адуу- 2757, тэмээ байхгүй байсан бол 2011 оны 1-р сард /2010 оны 12-р сарын хүн-малын тооны мэдээгээр/ 2011 онд 662 өрхтэй, 3 багтай. 2460 хүн амтай, /эр-1240, эм-1249/ 38818 малтай /үхэр-14525, хонь-10393, ямаа-10627, адуу-3263, тэмээ- 12/ болж, 2000 оноос хойш хүн ам, мал сүрэг жил дараалан өссөн тайлан тооцоо байдаг.
Ханх нутгийн онцлогоос товч дурьдвал:
- Ханх нутагт жил, жилд зуд болдоггүй. Байгалийн өвөрмөц онцлоготойг тайлбарлахыг оролдвол, Арктикийн хүйтэн уур амьсгал өвөл, барууны салхинд хөөгдөн Енисей мөрний хөндийг өгсөн Хорьдол сарьдаг Дорнот Сияаны их сарьдагийн өвөр биенд уярч, урин дулаан уур амьсгалд шилждэг. Иймээс хоёр их Сарьдагийн бэлийг нөмөрлөн амьдардаг Ханх нутгийнханд зуд болдоггүйгээс мал сүрэг жил жилд өсч ирсэн байдаг.
- Мөн Ханх нутгийн зонгууд засаг төрийн шаардлага харахгүйгээр аж амьдралаа өөрсдөө бие дааж зохион байгуулдаг чадварлаг ард түмэн.
Хавар 2-3 сард түлшээ бүтэн жилээр сажлан бэлтгэдэг. 4-5-р сард ноос ноолуураа авч хамтран аймгийн төвд борлуулдаг. Улирал бүр өрхийн хүнс бэлтгэлээ хангадаг. Хавар зун төлөө сайн бойжуулж сүү, цагаан идээгээ сайн борлуулдаг. 8-р сар нь Ханхынханы хадлангийн ид үе байдаг.
- Мөн Хөдөөгийн малчид амьдралдаа хөтлөгдөн малдаа туугдан жилд 2-3 удаа нүүдэллэж малаа онд оруулж өсгөж байна.
- а .Ханх нутгийнхан Буриад улсын зон олонтой байнгын нийгэм эдийн засгийн харилцаатай байдаг нь нутгийн амьдралд их сайн нөлөөтэй байдаг. Энэ нь хэд хэдэн зүйл дээр ажиглагддаг. Хавар Ханхынхан Буриадад очиж хүнсний ногооны тариаланд тусалж намар ургац хураахад нь очиж хэд хоногоор туслаж, мөн өөрснөө ургацаа хураадаг. /Буриадад нэг хэсэг нь хилийн гадна ногооны талбайтай/
4.б Буриад зоны нутагт Ханхаас олон залуучууд ард иргэд мал маллах, байшин барилга барих, сааль сүүний ажилд хөдлөх, гар үйлдвэрлэлд биечлэн оролцдогоороо Хөвсгөлийн бусад сумаас онцлог.
5. Ханх нутгийнхан Орос-Буриадад гарч ажил хөдөлмөр хийх, арилжаа наймаа эрхэлдгийн хувьд Буриад- Орос хэлийг сурч чөлөөтэй ярилцдагаараа давуу онцлогтой.
6. Ханх нутгийн төв хөдөөнийхөн Буриад - Оросын нөлөөгөөр айл өрх бүр сүрлэг сайхан үзэмжтэй, гоёмсог орд сууцыг өөрснөө чадварлаг барьж эзэмшдэг бөгөөд барилгын ажил эрхэлдэг 3-5 хүнтэй “Барилгын бригад” олон ажиллаж байна.
Зарим бригад нь Ахан ба Тункин аймгийн буриад тосгонуудаар явж барилга барьж байна.
Энэ талаас нь харвал Ханх зоны дунд уран чадварлаг барилгачид олон бий. Үүгээрээ давуу онцлоготой.
7. Ханх нутгийн нэг онцлог нь ард иргэд амьдралаа сайн зохион байгуулж тооцож чадах чадвар өндөр байдгаараа онцлог юм.
Жил жилд лизенгийн шугамаар ирсэн бараануудыг 90-100% зарласан үнээр нь худалдан авдагт оршино.
Сүүлийн нэг жишээ дурьдвал: 2011 оны 3-р сард 3 /гурав/ машин барааг
5-7 хоногт бүрэн худалдан авсан явдал юм.
8. Нөгөө онцлог нь Ханх нутагт ойрын 2-3 жилийн байдлыг ажихад хөдөөнөөс морь унаж төв ордог нь бүр зогсож мотоцикл /хужаа/ ердийн унаа нь боллоо.
Зарим залуус /хужаа/ мотоциклээр хонь үхрээ хариулдаг шинэ үзэгдэл мэр сэр ажиглагдах боллоо.
Агт морьд эмнэгшиж эхлэв. Энэ үзэгдэл яваандаа Ханх нутагт ямар үр дагавар дагуулдаг болдоо.
9. Ханх нутгийн бахархан дурсагдах нэг онцлог нь Далай ээжийн их мөсөн талбарыг түшиглэн жил бүр олон сурагч залуучууд тэшүүрийн тэмцээнд өндөр амжилт гаргаж байна.
Сүүлийн нэг жишээ баримт дурьдвал: Даваадоржийн Цэцэгмаа нь жил бүр зохиогддог мөсний баярт 11 жил тэшүүрээр түрүүлсэн . Мөн тэшүүрийн марафон гүйлтэнд 2-р байр авч мөнгөн медаль сумынхаа 80 жилийн ойд авчирсан байна.
/Тамирчин сурагчдын амжилтууд нь дунд сургуулийн багш Заяандарь-т бий./
Ханх нутгийн түүх соёлын дурсгалуудаас дурьдвал:
- Баруун Хирвэсийн хяр дээрх эртний буйр нь Х.Пэрлээ /түүхийн ухааны доктор, түүх судлаач /-ийн “Эртний Монголын хотууд” номд цухас тэмдэглэгдсэн бий.
- Хөх мөсөнгийн гол дахь эзэн нь үл мэдэгдэх нэгэн том булш /Фото-г хавсаргав/
Нэгэн домог - /Эрт цагт 1689 онд Оросын хааны зарлигаар Хөвсгөл нуурын хойт эрэг дээр Оросын тосгон барих шийдвэр гарч баахан Орос цэргүүд цөмрөн ирсэнд нутгийн зонгууд эсэргүүцэн босч Нуурын хөвөөнөөс хөөсөн мэдээг би олж үзсэн. /Эрдэмтэн-түүх судлаач –Отгоны Пүрэвийн яриа тэмдэглэсэн багш Но. Аварзэд/
Домгийн өөр нэгэн хувилбар Туртын судгийн аманд олон Оросууд ажиллаж байсан. /Юу хийж байсан нь тодорхой бус/
Гэтэл долоон уулаас нэг буга сэлж судгийн амаар гартал Оросууд түүнийг алж идээд бүгд үхэллэсэн гэнэ билээ.
Хаана Оросуудыг оршуулсныг бүү мэд гэлцэнэ.
Таамаглал- /Хөх мөсөнгийн том булш бол Оросуудын булш мөн байж болох юм. Газар зүйн их нээлтийн үед” эрж судлах/
- Ван толгой” Модоор бүрхэгдсэн хэсэг нүцгэн өвөр /энгэр/ бүхий бяцхан толгой.
Хотгойдын Чингүнжав жанжин энд баригдсан тухай домог яриа байдаг ч түүхч эрдэмтэн Иш- жамцын “ 1755-1757 оны үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөн “ “Амарсанаа-Чингүнжав нарын бослого номд ван толгойн тухай дэлгэрэнгүй бий.