Шадар ван Б.Чингүнжав

ШАДАР ВАН Б. ЧИНГҮНЖАВЫН ТҮҮХИЙН ТОВЧООН Чингүнжав 1710 онд төрсөн ,ам бүл-8 Монгол улс Манжийн хүчинд автаж эрхшээлд орсон үе 1755 оны Халхын Чингүнжав зүүн гарын Амарсанаа Өвөр монголын Сэвдэнбалжир нар уулзан ярилцаж Монгол орныг Манжийн дарлалаас аврахын төлөө санаа нийлж, Монгол улсыг өөрийн нийслэлтэй, цэрэг,хил хязгаар,өртөө улаа,алба татвар бүхий бие даасан улс болгон байгуулахаар нууцаар зөвлөлдөн нэгэн зэрэг манжийн эсрэг зэвсэглэн тулалдахаар тохирчээ. Монголын тусгаар тогтнол,эрх чөлөөний төлөө энэ тэмцлийн гол удирдагч зохион байгуулагч нь Хотгойдын засаг ноён Чингүнжав байжээ. Хотгойдыг захирсан засаг ноён байсан учир Хотгойдын Чингүнжав гэж алдаршсан байна. Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө чин эрмэлзлэлтэй байсан учир Б.Чингүнжавыг манжийн хаанаас өмнө нь шийтгүүлж байсан байна. Түүний эцэг нь Хотгойдыг захирсан бээл Банди гэж хүн байжээ. 1756 онд Б.Чингүнжав,Амарсанаа,Сэвдэнбалжир бослогод эхэлж Б.Чингүнжав 1756 оны 6-р сард 2000 орчим цэрэг цуглуулж Улиастайн орчимд Халхын Цэвдэн бэйл Дамиран гүн нартай чуулган чуулж манжийн эсрэг хийх зэвсэгт бослого тэмцлийн тухай тохирчээ. Халхын дөрвөн аймгийн хаад ноёдод цэрэг татах,бослого эхлэх талаар нууц бичиг илгээж Манжийн ноёрхлоос даруй гарахыг уриалжээ. 2-р Богдод хэд хэдэн удаа элч илгээж бослогыг дэмжихийг хичээнгүйлэн хүссэн байна. Тусгай хүмүүс томилон манжийн эсрэг хийх тэмцэл бослоыг учир ач холбогдлыг таниулах ажил хийж үүний үр дүнд олон харуул өртөө Манжийн төрийн албыг хаяж бослого хүчээ авсан байна. Улмаар Халхын нөлөө бүхий том ноёдын чуулганыг 1756 оны 10сарын 8 нд Их хүрээнд хийлгэхээр зохион байгуулжээ. Хотгойд Халх, Урианхайн ноёдоос цэрэг дайчлан гаргахыг удирдаж Халх даяар хэдэн арваас хэдэн зуун хүнтэй бослогыг дэмжсэн багууд бий болж хүрээний пүүсүүдийг дээрэмдэж Хиагтыг бүслэн байлджээ. Манжийн ноёрхлын гол цааз болсон Улиастай хотыг таслан цохих төлөвлөгөөг Б.Чингүнжав хийж тагнуул явуулан хотын байдлыг судалж манжид үйлчилж байсан өртөө харуулыг устгаж зэвсэгт тэмцлийн нэг удирдагч Амарсанаатай захидлаар харилцан ажиллаж байв. Монгол улсын нийслэлийг Загзуулын аманд байгуулж бариулахаар бэлтгэсэн байв. /Б.Чингүнжаваар удирдуулсан Ар монгол дахь тусгаар тогтнолын тэмцэл,монгол эх бичгийн эмхтгэл У.Б 1963 он 77р тал/ Шадар ван Б.Чингүнжавын тэмцэл 1755 онд эхэлж 1756 онд жинхэнэ зохион байгуулалтанд орж 2000 гаруй цэрэгтэй болж Халх даяар хөдөлгөөн бослого гарч Манжийн эсрэг тэмцлийн оргил үе нь байлаа. 1756 оны 11-р сард манжийн бодлогоор Ар монголд гарсан тусгаар тогтнолын тэмцлийг дарахаар Улиастайд суугаа манжийн жанжинаар удирдуулсан хэдэн мянган цэргээр Хотгойдын зүг довтлоход Б.Чингүнжавын олонхи ноёд,феодалууд тус тусын цэргийн хамт бутран одсоноос Б.Чингүнжавын цэргийн тоо цөөрч Шишгэд тийш ухарчээ. 2. 1756 оны 12 сарын сүүлчээр Шишгэдээс Ханхын зүг хөдөлж Ханх сумын нутагт түүхэнд үлдсэн Ван толгойд буудаллаж байгаад 1757 оны 1-р сарын 17 нд Манжийн цэргүүд гүйцэн ирж байлдаж аргагүй хүчин мөхөсдөж баригдсан байна. Шадар ван Б.Чингүнжавыг төрөл төрөгсөд ,гэр бүл,үр хүүхэд ,хамтран зүтгэсэн 1000 гаруй хүний хамт 1757 оны 1-р сарын 28 нд Улиастайгаас Бээжинд аваачиж,мөн оны 3 сарын 11 нд Манжийн ханы зарлигаар ураг төрөл хамтран зүтгэгч 1000 гаруй хүнийг нь цавчин алж толгойг нь олны үзмэр болгож заримыг нь хятадын өмнөт мужид Хар мөрөнд цөлж,маш зэрлэгээр цаазлан хороож дуусгасан ба Б.Чингүнжавыг улайлгасан зоосоор төөнөн түлж нүхээр нь гарсан махыг тасдан авч тарчилган зовоож хороосон нь зоосны нүхээр сүвлэн тамлан алсан аймшигт яргаллаар цаазалжээ. Мөн бүх хөрөнгийг нь хураажээ. Шадар ван Чингүнжав нь Монгол улсынхаа тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө тэмцэж асар богино хугацаанд эх орныхоо өмнө түүхэнд мөнхөрсөн гавъяа байгуулсан ба Манжийн талаас ямар аймшигтай зэрлэг,харгис хэрцгий бодлого явуулж байсан нь харагдаж байна. /О.Пүрэв. Манжийг эсэргүүцсэн Б.Чингүнжавын бослогын тухай эрдэм шинжилгээний өгүүллэгүүд