"Хөвсгөлийн цом” олон улсын спорт загасчлалын тэмцээн-2024
2024-03-27 10:50:00,   18

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх Спорт Загасчлалын тэмцээн нь 15 дахь удаагаа “Хөх баавгай" төслийн хүрээнд 2024 оны 03 дугаар сарын 16 ,17 –нд Ханх сумын Хороо голын ам, Ногоон нуурт 2 үе шаттайгаар зохион байгуулагдлаа.Тус арга хэмжээ Край Земли Саян-Радиан жуулчны бааз санаачлан зохион байгуулан, Хөвсгөл аймгийн Засаг даргын ивээл дор ,Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хөвсгөлийн Улсын тусгай хамгааллтай газар, сумын Засаг дарга дэмжлээ. 

2024 оны өвлийн спорт загасчлалын тэмцээнд Монгол ,ОХУ-аас нийт 17 баг оролцосон бөгөөд Ханх сумаас “Турт”, "Хирвэст",  “Мориндоо“ 3 баг, Эрхүү, Ангарск, Волгоград  зэрэг хотуудаас 13 баг бүхий загасчин-жуулчин оролцсон.

Тэмцээний 1-р үе шат: Өнгөрсөн жилийн “Хөвсгөлийн цом” спорт загасчлалын аварга Эрхүү хотын Андрей Караваев ахлагчтай “Ленок” баг, Ангарск хотын “Ангарский стройтель” багтай тэргүүн байрыг хуваасан бол, 2023 оны Спорт загасчлалын тэмцээний дэд аварга Дмитрий Контышев ахлагчтай “Шонхор”баг 3-р байранд,  Монголын “Мориндоо“ баг 5-р байранд ,”Турт” баг 10-р байранд “Хирвэст” баг 13-р байранд тус тус шалгарсан. 

Хувийн амжилтаар “Шонхор”багтай Дмитрий Контышев 3,2 кг “Чемпионы ( аварга) багийн Сергей Бетхер 3кг загас барьж 1-р бар эзэлсэн бол “Турт” багийн оролцогч Бат-эрдэнэ 2,8 кг загас барьж 4-р байранд орсон.

Тэмцээний 2-р үе шат:  2024 оны 03 дугаар сарын 17-нд Ногоон-нуурт үргэлжилсэн ба багийн амжилтаар 2 дахь шатанд Эрхүү хотын Андрей Караваев ахлагчтай “Ленок” баг Ангарск хотын “Ангарск стройтель” багаас гадна энэ удаа Сергей Черепанов ахлагчтай “Тепочка” багууд өрсөлдөж 2-р байранд гарч ирэв.

Монголчуудаас Баярхүү ахлагчтай “Мориндоо” баг 4-р байранд орсон бол хувийн амжилтаар Шонхор багийн Дмитрий Контышев тэргүүлсэн бол удаах байруудыг “Тепочка” багийн Дмитрий Борисов “Турт" багийн Бат-эрдэнэ нар эзэлсэн байна.

Нэгдсэн дүнгээр багийн амжилтаар “Ленок” баг аваргалж “Хөвсгөлийн цом”олон улсын спорт загасчлал-2024 тэмцээний цом дипломыг гардаж авсан бол, 2-р байранд “Ангарский стройтель” баг, 3-р байранд Ханх сумаас оролцсон “Мориндоо” баг диплом дурсгалын зүйлээр шагнаж урамшуулсан байна.

-Хувийн амжилтын нэгдсэн дүнгээр “Шонхор” багийн оролцогч Дмитрий Контышев аваргалж энэ жилийн тэмцээний бай шагнал болох “Cross Speed” мотоциклийн түлхүүр гардан авлаа.

-Тэмцээний 2-р байрыг “Тепочка”багийн Дмитрий Борисов ,3-р байрыг “Турт багийн оролцогч Б.Бат-эрдэнэ нар тус тус эзлэв.

-Дараагийн үе шат “Хамгийн түрүүнд барьсан загас”-номинацид Красноярск хотын “Енисей” багийн Евгено Бондаренко (1-р шат), Эрхүү хотын “Тепочка”багийн Игнатенко (2-р шат)

-Хамгийн том загас барьсан номинацид 454 грамм загас барьсан “Ангарский стройтель” багийн Шалеров (1-р шат) ,738 грамм загас барьсан Тепочка багийн Игнатенко (2-р шат) нар ,хамгийн жижиг загас барьсан номинацид 60 грамм загас барьсан “Ангарский стройтель багийн Сергей Кузьмин (1-р шат),12 грамм загас барьсан Эрхүү хотын “Бастион” багийн Илья Заболотский (2-р шат) тус тус шалгарав.

2024-03-27 10:50:00