ХАНХ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА
2024-09-12 19:02:06,   30

Ханх сумын соёлын төвийн суурийг 1928 онд тавьж 1932 оноос соёлын үйл
ажиллагаа явуулж эхэлсэн. Сумын клуб нэртэй 1 орон тоотой үйл ажиллагаагаа эхэлсэн.
Соёлын төв нь тухайн үедээ чадварлаг эрхлэгчтэй байснаар тухайн цаг үетэй холбогдсон
дуу хуур, жүжиг тоглолтуудыг ард түмэндээ хүргэж байжээ.
2007 оны 11 сараас эхлэн Соёлын төвийн орон тоог 5 болгосон. Соёлын төв нь
соёлын төвийн дарга, хөгжмийн багш, бүжгийн багш, номын санч, үйлчлэгч гэсэн таван
орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Зорилго:
Соёлын үйлчилгээг хөдөөгийн хүн амд хүргэн, соёлын үйлчилгээний хүртээмжийг
дээшлүүлж, үндэсний болон орчин үеийн соёл урлагийн үйл ажиллагааг ард иргэд, хүүхэд
багачуудад зааж сургах, ёс зүйтэй соёлч боловсон хөнгөн шуурхай үйлчлэх нь бидний
зорилго юм.
Зорилт:
Үндэсний болон хүн төрөлхтний соёл урлагийг эрхэмлэн дээдэлж, үнэт зүйлсээс
суралцан, өвлөн уламжлан, бүтээн туурвин, зааж сурган түгээн дэлгэрүүлэх нь Соёлын
төвийн эрхэм зорилт юм.

2024-09-12 19:02:06