СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
2023-12-31 12:00:00,   735

СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Ханх сум нь 1931 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Засгийн газрын 2 дугаар хуралдаан, Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 5 дугаар хурлын тогтоолуудаар 1931 оны хавар Саяны нурууны орчим Мөнх цаст “Бүрэнхаан уул”, Хөвсгөл далай хоёрын хоорондох зурвас газарт Ханх сум гэж байгуулагдсан. Тус сум нь Урианхай, Дархад, Буриад, Халх голлосон олон ястны өлгий нутаг юм.

Саяны нурууны орчим Мөнхцаст уул  Бүрэнхаан уул Хөвсгөл далай хоёрын хооронд Хөвсгөл аймгийн хамгийн хойд хэсэгт далайн түвшнээс дээш 1500-3000 метрийн өндөрт ой тайгын бүсэд оршдог.  Манай сум нь 549871 га талбайтай, Монгол улсын гадаргын цэвэр усны 75%, ой модны 25%-ийг дангаараа эзэлдэг. Байгалийн үзэсгэлэнт Хөвсгөл нуурын эрэг орчмын газар нутагтай. Сумын газар нутгийн 98% улсын тусгай  хамгаалалтад багтдаг ба 2% сумын эдэлбэр газарт хамаарна.

Нутаг дэвсгэр, бүсийн онцлог

Тус  сум  Хөвсгөл аймгийн хойд хэсэгт далайн төвшнөөс дээш 1500-3600 метрийн өндөрт Ой тайгын бүсэд оршдог. Өмнө талаараа Алаг-эрдэнэ сумын Хатгал тосгон, баруун талаараа Ренчинлхүмбэ сум, хойгуураа ОХУ-ын Буриад улсын Түнхэн аймаг, зүүн талаараа Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумдтай хил залган Хөвсгөл далай хойд тал, Саяны нуруу түүний оргил Бүрэн хаан /Мөнх сарьдаг/ уулын өвөр бэлийг дагаж Их хороо, Их, бага Ханх, Тураг, Далбай, Борсог, Ноён гол зэрэг томоохон голуудын сав, хөндийг дагаж оршдог.  Улаанбаатар хотоос 952 км, аймгийн төвөөс 281км зайд алслагдан оршдог бөгөөд Саяны нурууны оргилыг дагаж Монгол Оросын хил зааглагддаг.  

Цаг уурын нөхцөл

Ханх сумын цаг агаарт Хөвсгөл нуурын ус нь агаарыг чийгшүүлэх бөгөөд агаарын температур 1, 2 дугаар сард хамгийн доод хэмжээнд хүрч дунджаар -26.1 градус байх боловч хүйтэндээ -28 градус болж хүйтэрдэг. Зун 6,7 дугаар сард дээд хэмжээндээ хүрч +8-+23 градус болж дулаарна. Зундаа чийглэг, сэрүүн, хүйтэн ч нуур хөлдсөнний дараа тогтуун уур амьсгалтай байдаг.

2023-12-31 12:00:00