Тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоо 6 сарын 4, 5-ны өдрүүдэд болно.
2024-05-25 00:00:00,   191

Манай суманд тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоо 6 сарын 4, 5-ны өдрүүдэд болох тул жолооч та энэ хугацаанаас өмнө татвараа төлнө үү. Холбогдох дугаар 89994959

Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө, хуулийн этгээд жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төлөх үүрэгтэй. Та доорх сувгуудыг ашиглан татвараа төлж, цагаа хэмнээрэй. 1/ https://itax.mta.mn/ 2/ www.ebarimt.mn 3/ www.smartcar.mn 4/ Гэрэгэ киоск машинаар дурын банкны картаар төлөх (дүүргийн Татварын хэлтэс, Автотээврийн үндэсний төвийн салбаруудад) 5/ Интернет банк 6/ Үйлчилгээний нэгдсэн төвүүд дээрх Пос машинаар 7/ Цахимаар төлөх боломжгүй бол өөрт ойр аль ч банканд очиж тээврийн хэрэгслийн дугаараа хэлээд төлөх боломжтой.

2024-05-25 00:00:00