БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ХАНХ СУМАНД АЖИЛЛАЛАА
2024-01-22 10:00:00,   1010

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, яамны холбогдох мэргэжилтэн, ажлын хэсэг Ханх суманд ажиллалаа. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Хөвсгөл аймаг “Go Мongolia” түлхүүр үгийг сурталчлан нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд “Хөх баавгай Хөвсгөл” аялал жуулчлалын хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэлээ. Мөн орон нутагт тулгамдаж байгаа байгаль орчны асуудал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгад  санал солилцон, мэдээлэл хүргэн ажиллан уулзалт хийлээ. Тус уулзалтад төрийн албан хаагчид, аялал жуулчлал эрхлэгчид, байгууллагууд, иргэд хамрагдан Хөвсгөлийн УТХГ-ын Ханх хэсгийн Ч.Хургаа ахлагчтай байгаль хамгаалагч нар, ЗДТГ-ын Б.Баттүвшин даргатай БОТХБТасаг хамтран зохион байгууллаа.

2024-01-22 10:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0