МОНГОЛ УЛСЫН БААТАР ЛУВСАНДОРЖИЙН ГЭЛЭГБААТАР
2024-07-02 00:00:00,   1849

      Лувсандоржийн Гэлэгбаатар (1914- 1939) Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 1914 онд төрсөн. ЦЕС-ийг 1938 онд артиллерийн мэргэжлээр төгсөгч. 1939 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Халхын голын дайнд дайсны давуу хүчний эсрэг зоригтой байлдаж өөрийн ангиудын байлдааны ялалтыг хангахад онцгой гавьяа байгуулан амь үрэгдсэн учир Халх голын ялалтын 25 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1964 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 171 дүгээр зарлигаар “БНМАУ-ын баатар” цолоор нэхэн шагнажээ.

      Ханх сумын Баян-Уулын бэлд нутаглаж байсан бөгөөд амьдарч байсан байшин, морины уяа нь одоо хүртэл байдаг. Сум нэгдлийн удирдлага Хороо багийн төвд байшинг нь нүүлгэн шилжүүлж, хараа хамгаалалтад байлгадаг болсон. Дээр үеийн 2-3 модон байшин бий.

2024-07-02 00:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0