2024 ОНЫ 1-Р УЛИРЛЫН ӨРГӨДӨЛ ,ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН МЭДЭЭ
2024-04-11 11:35:06,   31

Өргөдөл ,гомдол шийдвэрлэлтийн тайлан мэдээ
•     Бичгээр , /сумын Засаг даргын Тамгын газрын 2 давхар, 206 номерт/
•    Иргэдийн санал хүсэлт хүлээн авах 95885466, 80464566  утас ажлын цагаар ажиллаж байна. 
•    Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах 11-11 төвөөр дамжуулан өөрийн хүсэлт, өргөдөл гомдлыг гаргах боломжтой.
Бид таны өргөдлийг хүлээн авч “Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-ийн дагуу, хуулийн хүрээнд шийдвэрлэн ажиллах болно. Мөн Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдлын шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтэн О. Золзаяагаас  өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн явцын хяналтын талаар мэдээлэл авах боломжтой.
      Ирсэн өргөдөл гомдлыг хүлээн авсан мэргэжилтэн хуулийн хугацаанд судалж шаардлагатай бол холбогдох агентлаг байгууллага, албан тушаалтанд  шилжүүлдэг. Шилжүүлсэн өргөдөлд хариуцсан мэргэжилтэн хяналт тавьж өргөдөл нь хэрхэн шийдвэрлэсэн талаар иргэнд 30 хоногийн дотор утсаар болон албан бичгээр хариу өгдөг. Өргөдөл шийдвэрлэгдэх хугацаанд хэд хоног зарцуулсан, хуулийн хугацаанд амжиж шийдвэрлэсэн эсэх, ямар байгууллагад шилжүүлсэн зэргийг ERP системээс харах бүрэн боломжтой. Төрийн байгууллагын дотоод удирдлагын нэгдсэн систем ERP-нэвтэрснээр өргөдөл гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх явцын хяналт сайжирсан.
      2024 оны 1 дүгээр улиралд  нийт 10 өргөдөл гомдол бүртгэгдэж шийдвэрлэсэн 8 хугацаа болоогүй 2  өргөдөл байна.
           Төрийн байгууллагын дотоод удирдлагын нэгдсэн систем ERP-аар өргөдөл гомдлын бүртгэдэг. Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж улирал бүрийн сүүлийн сарын 20-ны дотор зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хамт  тайланг Төрийн захиргааны удирдлагын хэлтэст хүргүүлдэг. 
 

2024-04-11 11:35:06