Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- ИТХ
- Засаг дарга
- ЗДТГазар
- Багууд
- Байгуулагууд
- Мэдээ, мэдээлэл
- Ил тод байдал
Төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж /цаашид "тэмдэгтийн хураамж" гэх/ гэнэ.
Тэмдэгтийн хураамж төлөгч
4.1.Тэмдэгтийн хураамж төлөх үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа дараахь этгээд тэмдэгтийн хураамж төлөгч байна:
4.1.1.Монгол Улсын иргэн;
4.1.2.гадаадын иргэн, харьяалалгүй хүн;
4.1.3.төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, түүний салбар, төлөөлөгчийн газар, улс төрийн нам, хөдөлгөөн, сан, шашны байгууллага;
4.1.4.гадаад улс дахь Монгол Улсын элчин сайдын яам, консулын газраар дамжуулан үйлчилгээ авч байгаа иргэн, хуулийн этгээд.
5 дугаар зүйл.Тэмдэгтийн хураамж хураах үйлчилгээний төрөл
5.1.Тэмдэгтийн хураамжийг дор дурдсан үйлчилгээнд хураана:
5.1.3.нотариатын үйлчилгээ үзүүлэх;
9 дүгээр зүйл.Нотариатын үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
9.1.Нотариатын үйлчилгээ үзүүлэхэд дор дурдсан
9.1.1.үл хөдлөх эд хөрөнгийн холбогдолтой баримт бичиг гэрчлэхэд 4 400 төгрөг;
9.1.2.үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ гэрчлэхэд нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг, эхийн хувьд гэрээний үнийн дүнгээс 0.03 хувь, бусад хүнд 0.05 хувь;
9.1.3.эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй гэрээ, хэлцэл гэрчлэхэд 1 100 төгрөг;
9.1.4.эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй гэрээ, хэлцэлд өөрчлөлт оруулсан, хугацааг нь сунгасныг гэрчлэхэд 1 100 төгрөг;
9.1.5.эд хөрөнгө хөлслөх, түрээслэх гэрээ, хэлцэл гэрчлэхэд 1 100 төгрөг;
9.1.6.хуулийн этгээд үүсгэн байгуулах, татан буулгах баримт бичиг гэрчлэхэд 4 400 төгрөг;
9.1.7.хуулийн этгээд үүсгэн байгуулах, татан буулгах баримт бичигт өөрчлөлт оруулсан, хугацааг нь сунгасныг гэрчлэхэд 1 100 төгрөг;
9.1.8.хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөн байгуулах эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг нотариатаар гэрчлэхэд 2 000 төгрөг;
9.1.9.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл болон зөвшөөрөлтэй холбогдсон баримт материал гэрчлэхэд 20 000 төгрөг;
9.1.10.итгэмжлэл гэрчлэхэд 1 100 төгрөг;
9.1.11.баримт бичгийг болон түүний хуулбарын үнэн зөвийг гэрчлэхэд хуудас тутмаас 110 төгрөг;
9.1.12.баримт бичгийн орчуулгыг гэрчлэхэд хуудас тутмаас 300 төгрөг;
9.1.13.баримт бичигт зурсан гарын үсэг гэрчлэхэд 2500 төгрөг
9.1.14.гэрчлэгдсэн баримт бичгийн хуулбарыг гэрчлэхэд хуудас тутмаас 110 төгрөг;
9.1.15.үйлчлүүлэгчийн хүсэлтээр үндсэн материалыг шалгахад 4 400 төгрөг;
9.1.16.өв залгамжлах эрх, гэрээслэл гэрчлэхэд 1100 төгрөг;
9.1.17.гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эрхийг гэрчлэхэд 550 төгрөг;
9.1.18.өвлүүлэгчийн нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг, эхээс бусад хүнд өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгоход 10 000 төгрөг;
9.1.19.үнэт цаас өмчлөх эрхийн гэрчилгээ гэрчлэхэд 5 000 төгрөг;
9.1.20.хууль тогтоомжид заасан бусад үйлчилгээ үзүүлэхэд үнийн дүнгийн 1.2 хувь.
9.1.21.энэ хуулийн 9.1.2-9.1.5-д зааснаас бусад гэрээ, хэлцлийг гэрчлэхэд үнийн дүнгийн 1 000 000 хүртэл төгрөгөөс 0.02 хувь, 1 000 000 төгрөгөөс давсан дүнгээс 0.01 хувиар хураах.
9.2.Гэрээ, хэлцэлд өөрөөр заагаагүй бол тэмдэгтийн хураамжийг хэлэлцэн тохирогч талууд тэнцүү хувааж төлнө.
Хууль зүйн зүй хариуцсан мэргэжилтэн О.Золзаяа Утас:89993826