ОЙН НӨӨЦ АШГИЛСАНЫ ТӨЛБӨР ТООЦОХ, ЭРХИЙН БИЧИГ АВАХ
2024-10-17 11:42:21,   893

  

Айл өрхийн түлшний модны үнэ тариф тогтоохдоо:

- 1 метркуб түлээний модыг 4003 ₮ тооцож нэг өрхийн жилийн модны доод хязгаар 12 метркуб-ээр бодон 12*4003=48036 ₮ үнэт цаасны үнэ 300₮ нэмэгдэж нийт тушаах мөнгөн дүн 48336 төгрөг, үүн дээр тэмдэгтийн хураамж 3000 төгрөгийг төлнө.

- Малчин иргэдийн хашаа саравч шинээр барих, засаж сэлбэхэд зориулсан хэрэглээний модыг 1метркубыг 28910 төгрөгөөр тооцон үнэт цаасны 300₮ нэмэн бодож тэмдэгтийн хураамжийг мкубээс хамааран 4000₮ дээш тооцон авна.

Айл, өрх аж ахуй нэгжүүд модыг бэлтгэхдээ:

  • Тухайн сумын байгаль хамгаалагчид хандан бэлтгэх модны хэмжээг тооцуулж itax.mn цахим хуудсанд шивэлт хийлгэн төлбөрийн код гаргуулах
  • Байгаль хамгаалагчийн өгсөн кодын дагуу өөрт ойр байрлах банкны салбарт тушаах
  • Тушаасан мөнгөний баримтыг байгаль хамгаалагчид өгч мод бэлтгэх эрхийн бичгээ бичүүлж авна.

ErdenetLife.mn | Erdenet Life

Мод бэлтгэхдээ анхаарах зүйлс:

  • Мод бэлтгэх эрхийн бичгээ заавал авах
  • Босоо мод унагаахгүй байх
  • Мод бэлтгэсэн талбайг цэвэрлэх
  • Гал түймэр гарахаас сэргийлэх
  • Эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүй байх
  • Эрхийн бичигт заасан хугацаанд модыг бэлтгэх
  • Модоо бэлтгэж дуусаад хариуцсан газар нутгийн байгаль хамгаалагч, экологийн цагдаа зэрэг эрх бүхий албан тушаалтан нарт мод бэлтгэсэн талбайг хүлээлгэн өгөх, эрхийн бичигт хаалт хийлгэх.

БОТХБТасаг, Байгаль хамгаалагч Х.Ичинноров 

Утас: 99987945

2024-10-17 11:42:21

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0